М.Бөхбат Токиогийн “Их дуулга”-ыг шүүлээ

2015 оны 12 сарын 7

Японы нийслэл Токио хотноо болсон жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнийг олон улсын шүүгч М.Бөхбат шүүлээ. Түүний хувьд зарим жингийн шийдвэрлэх барилдааныг шүүсэн байна.

М.Бөхбат өдгөө Зүүн Азийн жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байна.

Сануулахад, Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч наймдугаар сард Казахстаны Астана хотноо болоход Ази тивээс дөрвөн шүүгч томилогдсоны нэг нь М.Бөхбат байсан юм. Тэрбээр дэлхийн аваргыг шүүсэн Монголын хоёр дахь шүүгч болсон. Өмнө нь гавьяат тамирчин, Ардын багш Ц.Дамдин дэлхийн аваргын тэмцээнийг шүүж байжээ.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна