Долоо хоногийн өрнийн зурхай

2015 оны 12 сарын 7

Арванхоёрдугаар сарын 07-ноос арванхоёрдугаар сарын 13-ны өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.

Хонь (21/III – 20/IV)

Санаа сэтгэлийн хэлбэлзэл ихтэй, дураараа байх дуртай зэрэг нөлөөлөх төдийлөн сөрөг үр дагаваргүй. Санхүүгийн салбарт нэн ялангуяа зээл болон хамтрагч хөрөнгө оруулахад сайн. Мөн эрүүл сэтгэлгээ нь хайр дурлалын асуудал буюу хайрын гурвалжинд үүссэн асуудлыг цэгцэлж өгнө.

Үхэр (21/IV – 21/V)

Өөрийн түншлэлийн материаллаг үндсэн дээр үхэр ажиллах болно. Түншийнхээ ачааны хагасыг өөртөө ч үүрч магадгүй. Гэхдээ таны орчин мэдэгдэхүйц тодорсон байна. Алдар нэр нь сексийн дур хүслийг нэмэгдүүлнэ. Хайрлах, харилцах хүсэл нь нэмэгдэх ажээ.

Хамтатгах (22/V – 21/VI)

Ашигтай ажил авах, бонус, мөнгөн шагнал авах нь таны өөрийгөө үнэлэх чадвараа өөрчлөхөд хүргэх бөгөөд имижээ та солино. Карьер, хайр хоёр нь ажлын байрны сээтэгнэл болж хувирна. Таны тааварлаагүй тансаглал ч гарч ирэхийг үгүйсгэхгүй.

Мэлхий (22/VI – 22/VII)

Мэлхий таашаал, хайрын адал явдалд шумбан орно. Гэхдээ түүнд нэлээдгүй зарлага гаргах хэрэгтэй болно. Зарлага нь тооцооноос хэтэрч магадгүй. Хайрын халуурал нь бүтээлийн онгодыг нээхэд туслана. Нийтийн өмнө дандаа гарч байдаг мэргэжлийнхэн энэ хугацаанд улам тодорно.

Арслан (23/VII – 22/VIII)

Цолмон нь арсланд татах увидас, олны дунд гялалзах чанарыг чинь нэмнэ. Ажилдаа өсөн дэвшихэд чинь туслана. Гэр ороныхондоо, зочдод та татагдана. Халамжтай арслан гэж дурласан арсланг хэлдэг.

Охин (23/VIII – 21/IX)

Аялал, жуучлалаас таашаал авч, бүгдтэй тэгш харилцах нь танд хайр халамжийг авчрах юм. Богино хугацаагаар аян замд гарах эсвэл боловсролын курст суралцах хөрөнгөтэй болно. Тэндээс л шинэ хайраа олж харах нь дамжиггүй.

Жинлүүр (22/IX- 22/X)

Боломжоо шинээр үнэлэх нь орлогоо нэмэгдүүлэхэд тус болох бөгөөд жинлүүрт маргаашдаа итгэлтэй байх мэдрэмжийг өгнө. Жинлүүр ердийнхөөс бага эргэлзээтэй байх учир тачаал, таашаалд бүрэн живэх магадлалтай.

Хилэнц (23/Х – 22/XI)

Гялалзсан амжилт, хамтрагчтайгаа сайхан харилцаатай байгаан дээр өөрийн боломжоо сайхан ашигласнаас орлого орж ирсэн зэргээс шалтгаалан энэ оноо сайхан төгсгөнө. Хүндрэл ард үлдэнэ. Хайрын учир начрыг тайлах цаг ихээхэн ойртжээ.

Нум (23/XI – 22/XII)

Хилэнцийн гэр байгаа Цолмон нумын хувийн амьдралд нөлөөтэй. Нууц тохиролцоонд ч орж болно. Ганцаараа явсан ч болж байна. Оюун ухааны зарчмаа шинээр үнэлэх нь мөн сул дорой бүхэнд туслах хүсэл чинь таны сайн талыг улам тодруулах юм.

Матар (23/XII – 20/I)

Найз нарынхаа үзүүлж байгаа нөлөөг матар үнэн зөвөөр үнэлэн дүгнэж чадна. Бодитоор үнэлсэн шинэ үнэлгээ матрын орчныг өөрчилж магадгүй. Шинэ танил гарч ирнэ. Хуучин нөхөрлөл нь гүнзгий харилцаа болон хувирах магадлалтай.

Бумба (21/I- 19/II)

Ажлын нууц хайр, карьераа өсгөх, сонирхолтой хөтөлбөрийн урилга авсан зэргийг бумбынханд өгнө. Санхүүгийн сонирхолтой санал ирэх нь ойрын ирээдүйн хувийн амжилтад чинь тустай. Амжилтаа түрүүнд тавьж, хайр дурлалын асуудлыг хойш тавих бололтой.

Загас (20/II – 20/III)

Түншийн харилцааг сайжруулсан аялал жуулчлал ид шидэнд итгэсэн загаснуудыг энэ хугацаанд барьж байх юм. Алдар нэр нь таалагдах хүсэл, мэдлэгээс нь хамааран өснө. Олны дунд гарч цэнгэж байх хэрэгтэй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна