Туркийн талаар WikiLeaks мэдээлэв

2015 оны 12 сарын 7

 

WikiLeaks твиттер дэх өөрийн хуудаснаа нийтэлсэн мэдээлэлд Оросын онгоцонд халдах төлөвлөгөө аравдугаар сарын эхээр байсан тухай дамжуулсан байна.

 

WikiLeaks нийтэлсэн материалаа Туркт тусгай хүрээний мэдээл тараадаг Фуата Авни гэдэг нууц нэртэй эх сурвалжаас авсан гэж онцлов. Мэдээлэгч хэлэхдээ Оросын онгоцыг сөнөөх тушаалыг Эрдоган өөрөө өгсөн гэжээ.

 

Туркийн Нисэх хүчин аравдугаар сарын эхээр Оросын онгоцонд довтлох ёстой байсан гэнэ. Инсайдер гэх мэдээлэл дамжуулагч мэдэгдэхдээ, Туркийн ерөнхийлөгч Оростой харилцаагаа муутгахаар санаатайгаар ажилласан бөгөөд тэр НАТО-гийн дэмжлэгийг ямагт авна гэдэгт итгэлтэй байгаа гэв.

 

Фуат Авни нэг биш удаа Туркийн ерөнхийлөгчийн тухай түүнийг илчилсэн материалуудыг нийтлүүлж байсан нь ямагт батлагдаж иржээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна