ИУ (ДАИШ) Адены захирагчийг хөнөөлөө

2015 оны 12 сарын 7

REUTERS/ Nasser Awad

 

Исламын улс бүлэглэлийн (араб нэрээр ДАИШ) амиа золиослогч Йемений Аден хотын захирагчийн амь насанд халдан түүнийг хөнөөсөн тухай REUTERS агентлаг ням гаригт дамжуулав.

 

 

Урьдчилсан мэдээгээр тэсрэх төхөөрөмж бүхий машин унасан жолооч хотын захирагчийн машины цувааг мөргөн дэлбэлжээ. Энэ дэлбэрэлтийн үеэр захирагчийн хамт түүний зургаан бие хамгаалагч үрэгдэв. Хэд хэдэн хүн шархатжээ.

 

Аюулгүй алба дахь эх сурвалжийн хэлснээр Саадын машинд танк эсэргүүцэх гранат харвагчийн сум эхлээд туссан байна.

 

Энэ хэргийн хариуцлагыг Исламын улс бүлэглэл өөртөө үүрчээ.

 

Йемений ерөнхийлөгч хотын захирагчийг хөнөөсөн хэргээр тусгай комисс байгуулан ажиллах үүргийг хууль хяналтынханд өгчээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна