Шатахуун түгээгчдийг дээрэмджээ

Хуучирсан мэдээ: 2010.08.01-нд нийтлэгдсэн

Шатахуун түгээгчдийг дээрэмджээ

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Шатахуун түгээх  станцын ажилтнуудыг  гурван залуу дээрэмдэж, галдан шатаахыг оролдсон хэрэг долдугаар сарын 30-нд гарсан байна. Гэмт этгээдүүд өглөөний 05.00 цагийн орчим шатахуун түгээх станцын орлогыг дээрэмдэж, гал тавиад мод руу зугтжээ.  Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажилласнаар хэрэг үйлдсэн этгээдүүдээс  Э тухайн өдрийн 11.00 цагт саатуулан баривчилжээ. Харин нөгөө хоёр холбогдогч болох Б,О нар нь уул руу зугтсан байна.  Уг хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн алба хаагчид  шалгаж байгаа аж.

Н.Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж