“Цуутай тамирчид” ном хэвлэгджээ

2015 оны 12 сарын 7

Орчуулагч Д.Өлгийсайханы “Цуутай тамирчид” ном уншигчдын гар дээр очоод байна.

Энэхүү номд төрөлхийн гоц авьяас, уйгагүй хөдөлмөрч чанараараа спортын талбарт онцгой амжилт үзүүлж дэлхийн спортын нэрийн хуудас болсон олимпийн анхны аварга Э.Конноли, алдарт уран гулгагч Г.Графстрём, шатарчин М.М.Ботвинник, “Тарзан” П.Вайсмюллер, “хар сум” Ж.Оуэнс, боксын суутан М.Али, тэшүүрчин Э.Хайдан, домогт хоккейчин У. Гретцки, В.Харламов, алдарт гимнастикч Н.Команэчи, “нисдэг” М.Жордан, “нисдэг норвег” Б.Дэли, “оросын баавгай” А.Карелин, “тэвчээр” Р.Корженевски, талбайн теннисчин Ш.Граффи, “дөчин настай хөвгүүн” У.Бьорндален, “аянга” У.Болт, “Тэдди бамбарууш” Т.Ринер зэрэг бүх цаг үеийн цуутай 60 гаруй тамирчдын амьдрал, спортын замналын тухай өгүүлжээ.

Уг бүтээлийг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, “ДМЮ” клубийн захирал Б.Батзаяа ивээн тэтгэсэн байна.

Ийнхүү Монголын спортын хорхойтнуудын номын сан улам баяжсаар.

Ч.БОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна