Туркчуудын уурыг хүргэв

2015 оны 12 сарын 7

Станбулын ойролцоо Босфорын хоолойг гаталж явсан Оросын Цезарь Куников нэртэй хөлөг онгоцны дээр нэгэн усан цэрэг пуужин харвагч мөрөн дээрээ тавин дурангаар нь шагайж буй зураг Туркийн хэвлэлээр тарж, шуугиан тариад байна. Туркийн гадаад хэргийн сайд Мэвлүт Чавушолу орос цэргийн үйлдлийг “өдөөн хатгалга” гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна. ОХУ-ын цэргийн онгоцыг буудан унагаж, нэг нисэгчийг хөнөөсөн хэргээс хойш ОХУ, Туркийн харилцаа муудаж, ОХУ тус улсын эсрэг эдийн засгийн хориг тавиад байгаа юм.

 

 

 

Дэлхийн I дайнаас хойш байгуулагдсан Олон улсын конвенцийн дагуу Турк улс Босфорын хоолойг гаталж буй бүх хөлөг онгоцыг саадгүй өнгөрүүлэх үүрэг хүлээсэн билээ. Босфорын хоолой нь Станбул хотыг дайран өнгөрдөг билээ.

 

Харин ОХУ-ын хувьд Босфорын хоолой нь Хар тэнгисээр дамжин гарах ганц гарц юм.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна