Футзалын ордон ОУ-ын стандартад нийцсэн гэрэлтүүлэгтэй боллоо

2015 оны 12 сарын 7

 

Футзалын Ази тивийн АШТ-ий зүүн бүсийн хэсгийн тоглолтыг бид бүхэн өнгөрөгч арваннэгдүгээр сард өөрийн эх орондоо хүлээн авсан билээ. Буянт-Ухаа спортын ордонд 7 хоногийн турш үргэлжилсэн тус тэмцээнийг МХБХ амжилттай зохион байгуулсан бөгөөд тэмцээний дараагаар ч Азийн хөлбөмбөгийн холбооноос амжилт хүссэн, талархал дэвшүүлсэн олон баярын бичиг мэндчилгээ ирсэнийг бид бүхэн мэднэ. Олон улсын тэмцээнийг өндөр түвшинд зохиож Монголын хөлбөмбөгийн тамирчид заалны төрөлд амжилт үзүүлэх боломж дэргэд ирсэн байгааг тамирчид харуулж чадсан. Ингээд Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлага ажилчид тус тэмцээний үеэр өөрийн футзалын ордондоо шинэчилсэн засварын ажлыг бүрэн хийж мөн олон улсын стандартад нийцсэн гэрэлтүүлэгийг ордондоо тавьж өгч чадлаа. Ингэснээр тамирчид оройн цагаар тоглож, тэмцээн уралдаан үргэлжлэн явагдахад асуудалгүй болж чадлаа.

 

 

“Хоромхон” клүбийн дасгалжуулагч С.Пүрэвсүх: Монголын хөлбөмбөгийн холбоогоор ойрд ороогүй байсан. Ялангуяа футзалын талбай руу. Бүрэн засвар хийж, гэрэл гэгээ нэмж үнэхээр сайхан болжээ. Үүнийг хараад маш их баяртай байна. Ялангуяа гэрэлтүүлэг сайтай байна гэдэг бол тамирчдын хувьд маш чухал юм. Цаашдаа ч гэсэн олон тэмцээн зохиогдоно. Оройн цагаар тоглоход санаа зовох зүйлгүй болсон байна.

 

 

“Арвис” клүбийн менежер С.Жаргалсайхан: Энэ жил Монголын хөлбөмбөгийн холбоо олон тэмцээн зохион байгуулж байна. Түүнийхээ ч хэрээр засварын ажилыг маш их хийлээ. Аргагүй сайхан болжээ. Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг ийм орчинд тоглож байгаа тамирчид хүртэл урамтай байна гэдэгт итгэлтэй байна.

 

 

“Шарын гол” клүбийн дасгалжуулагч Б.Мөнгөнтулга: Миний хувьд тоглогч болон дасгалжуулагчийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Талбай дээр гараад тоглох дасгалжуулагчийн нүдээр харах асар их ялгаатай. Түүнтэй ижил үзэгч хөгжөөн дэмжигчид ч гэсэн өөр нүдээр харна. Харин одоо гэрэлтүүлэг нэмж олон улсын стандартад нийцэж байгаа болохоор бид магадгүй нэг нүдээр харж болох юм.

 

 

“ФС Улаанбаатар” клүбийн ахлагч А.Чинзориг: Өнөөдөр тоглолт үзлээ. Футзалын ордонд засвар хийгдээд сайхан болжээ. Тамирчдын баяртай байгааг царайнаас тоглолтын хэв маягаас харж болно л доо. Ямар нэгэн зүйл таалагдахгүй байгаа тамирчин илт мэдэгддэг. Тэгэхээр одоо бидний харж байгаа тоглогчид тиймгүй байгаа нь бөмбөг, талбай, гэрэл гээд жижиг зүйлс хүртэл болж байгааг илтгэж байгаа болов уу ? миний хувьд мөн баяртай байна. Тун удахгүй сарын дараа лигийн тэмцээн эхэлнэ. Түүнээс өмнө ийм сайхан орчинг бүрдүүлж, тамирчид бид бүхнийг дэмжиж явдагт Монголын хөлбөмбөгийн холбоонд баярлаж буйгаа илэрхийлье.

 

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна