“CAD”-ийн боулингчид хамгийн шилдэг нь байлаа

2015 оны 12 сарын 7

“Монголын боулинг сонирхогчдын холбоо”, “MCS” ХХК-тай хамтран “Coca Cola Zero Bowling championship 2015” тэмцээний нэгдүгээр шатыг 10 гаруй салбарын дунд зохиосон билээ. Сар бүрийн сүүлчийн долоо хоногийн бямба гаригт салбар бүрийн шилдгүүдийг тодруулдаг. Давхардсан тоогоор тэмцээнд 4000 гаруй тамирчид оролцжээ.

Зургаа дахь жилээ зохиож буй тус тэмцээний финалын тоглолт энэ сарын 5-нд болж, шилдэг 21 баг өрсөлдөв.

Шилдгүүдийн өрсөлдөөн дундаас “CAD” багийнхан аваргалж, СЭЗДС, УБЦТС-ийн боулингчид удаалсан юм. Шилдэг тоглогчоор 237 оноо авсан В.Энхбат (“Ди Жи Эйч”) тодорлоо.

Баг тус бүр дөрвөн тоглолт хийж, хамгийн өндөр оноо авсан найм нь дараагийн шатанд шалгарсан. Нэгээр гарсан нь наймд шалгарсантайгаа хасагдах журмаар тоглосон юм. Энэ тэмцээнд эхний наймд наймд шалгарсан баг ирэх оны хоёрдугаар сард болох “Холбооны цом”-д тэмцээнд өрсөлдөх эрх авлаа.

Сонирхуулахад, энэ тэмцээнийг зохион байгуулагчид 300 оноо авбал 10 сая төгрөгөөр шагнахаар амласан билээ. Гэвч одоогоор хэн ч тус шагналын болзлыг хангаж чадаагүй байна.

МОНГОЛЫН СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБОО (MSPU)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна