"Алтан мужийн дайчид" 22 дараалан ялалт байгууллаа

2015 оны 12 сарын 7

NBA-гийн талбайд өнөөдөр таван тоглолт боллоо. Улирал эхлэснээс хойш хожигдол гэдгийг амсаагүй байгаа Голдэн Стэйт Уорриорс баг өнөөдөр Бруклин Нетс багийн талбайд зочлон тоглолоо.

Өмнө тус хоёр баг таарч тоглохдоо Брук Лопезын сүүлийн шидэлтээ алдаж нэмэлт цаг ялагдсан билээ. Харин өнөөдөр эхний үе 14 оноогоор зочин баг тэргүүлж байсан ч хоёрдугаар үед харин талбайн эзэд онооны зөрүүг гурав болгож 57-54 харьцаатай болгосон байлаа. Гэвч сүүлийн хагаст талбайн эзэд тааруухан тоглолт үзүүлснээр 114-98 харьцаагаар улиралыг 15 дахь хожигдлоо амсжээ. Харин Алтан Мужийн Дайчид 22 дараалсан ялалттай ганц ч хожигдолгүй багуудыг тэргүүлж байна.

Тус тоглолтод Стивэн Карри 28 оноог авсан бол эсрэг багаас Янг 25 оноо, 14 самбараас бөмбөг авчээ.

Бусад тоглолтууд
Финикс Санс 93-95 Мемфис Гриззлис
Голдэн Стэйт Уорриорс 114-98 Бруклин Нетс
Лос Анжелес Лейкэрс 91-111 Детройт Пистонс
Даллас Мавирекс 116-104 Вашингтон Уйзардс
Сакермэнто Кингс 95-98 Оклахома Сити Тандер

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна