“Дуулиан 2020”: Мэргэн буучдын жагсаалт гарчээ

2015 оны 12 сарын 7

Өсвөрийн хөлбөмбөгчдийн ур чадварыг дээшлүүлэх,  улмаар Монгол улсын хөлбөмбөгийн хөгжилд шинэ чадварлаг тоглогчдыг гаргаж ирэх зорилготой 10 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа “Дуулиан 2020” тэмцээний дүүргийн аварга шалгаруулах шатны тоглолтууд энэ өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна.

Нийслэл хотын 80 гаруй сургуулийн 3000 гаруй өсвөрийн хөлбөмбөгчдийг хамарч байгаа энэ шатанд гоолынхоо тоогоор тэргүүлж байгаа тоглогчдын жагсаалтыг “Дуулиан 2020” тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс гаргасан байна. Үүнд 12 дугаар сарын 2-ны байдлаар хөвгүүдийн 11 хүртэлх насны ангилалын мэргэн буучдын жагсаалтыг нийт 20 гоолтой 102-р сургуулийн тоглогч Г.Төгөлдөр манлайлж, түүний  араас тус бүр 15 гоолтой 2-р сургуулийн Энх-Эрдэнэ, 14-р сургуулийн 1-р багийн Б. Хүслэн нар удаалжээ.

Тэгвэл 13 хүртэлх насны хөвгүүдийн мэргэн буучдын жагсаалтыг 19 гоолтой ОУЦС-ийн Буяннэмэх, ХЗСХТЦ-ийн Итгэлбаатар нар манлайлж,  18 гоолтой 65-р сургуулийн тоглогч Ууганбаяр эхний 3-рт эрэмбэлэгдсэн байна.

Хөвгүүдийн 15 хүртэлх насны ангилалын 14-р сургуулийн тоглогч Сүх-Эрдэнэ нийт 24 гоол оруулж, жагсаалтыг тэргүүлж байгаа бол  удаах байрт мөн сургуулийн тоглогч Содбилэг 23, 71-р сургуулийн одхүү 22 гоол оруулж удаалжээ. 

Хамгийн өрсөлдөөнтэй, ур чадвартай тоглолтыг үзүүлж чаддаг хөвгүүдийн 17 хүртэлх насны ангилалын мэргэн буучдын жагсаалтыг 18-р сургуулийн  багийн ахлагч Т. Өрнөхбаяр нийт 35 гоол оруулснаар тэргүүлсэн байна. Түүний араас 10-р сургуулийн Амартүвшин 28, 2-р сургуулийн Д. Тэмүүлэн 27 гоолтой  “Дуулиан 2020” 10 дахь жилийн тэмцээнийг үргэлжлүүлж байна.

Тэгвэл охидын 11 хүртэлх насны ангилалын  мэргэн буучийн жагсаалтыг 33-р сургуулийн өхөөрдөм бяцхан тоглогч Бүжинлхам 6 гооллло тэргүүлж байгаа бол түүний араас 107-р сургуулийн Нандинцэцэг 5, 106-р сургуулийн Анужин 4 гоолтой бичигдсэн байна. 

13 хүртэлх насны охидын мэргэн буучийн жагсаалтыг 15 гоол оруулсан 85-р сургуулийн Урангоо манлайлж, 10 гоолтой 84-р сургуулийн Удвал, 8 гоолтой 92-р сургуулийн Энхзолбоот нар  тус тус эрэмбэлэгдэж байна.

15 хүртэлх насны ангилалд Амгалан цогцолбор сургуулийн Энхзаяа гоолныхоо тоогоор тэргүүлж байна. Тэрээр нийт тоглолтын туршид 17 гоол оруулсан бол тус бүр 10 гоол оруулсан Буянт-Ухаа цогцолбор сургуулийн Номун-Эрдэнэ, 67-р сургуулийн Б.Буяндэлгэр, Амгалан сургуулийн Уянга нар  удаалж байна. Тэд амралтын өдрүүдэд болсон тоглолтуудаар гоолныхоо тоог нэмэх нь тодорхой.

Тэгвэл “Дуулиан 2020” тэмцээний  охидын 17 насны ангилалын мэргэн буучдын жагсаалтыг Хан-Уул дүүргийн Биокомбинатын 10-р сургуулийн тоглогч Энхжин 14 гоолоор тэргүүлж байна. Түүний араас 13 гоолтой 92-р сургуулийн 1-р багийн Номинбаяр, 106-р сургуулийн Мандухай 11 гоол оруулснаараа тус  тус удаалж  байна.  “Дуулиан 2020” тэмцээний хэсгийн тоглолтууд өнгөрөгч өдрүүдэд тус бүр дээрээ зохион байгуулагдлаа.

Мэдээллийг эргэн хүргэнэ.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна