Хэрхэн Марк Зукерберг шиг манлайлах вэ?

2015 оны 12 сарын 7

Зукерберг бизнес эрхлэгчийн хувьд залуу насандаа буюу 30-аад насандаа өөрийн манлайллын стилиэрээ гайхамшигт амжилт гаргаж чадсан. Өнөөдөр Facebook-ийг үндэслэгч, гүйцэтгэх захирал Марк Зукерберг 30 насандаа компанийх нь хөрөнгө нь 155 тэрбум ам.долларт хүрээд байна. Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд дэлхийн томоохон сошиал сүлжээг бий болгож, маш олон дэмжигчид болон шүүмжлэгчидтэй болжээ. Танд тэр таалагддаг ч бай, таалагдаггүй ч бай үнэндээ тэр коллежоо орхиж, дэлхий дээр ховорхон зүйлийг бүтээж чадсан. Гэхдээ хамгийн гайхалтай зүйл нь тэр хэрхэн хийсэн юм бол? Тэгвэл Зукербергийн хүчирхэг бөгөөд гайхалтай бизнесийг бий болгож, хөгжүүлэх талаар дараах зарим сургамжуудаас дурдая.

1. Хүсэл тэмүүлэл

Хамгийн алдартай бизнес эрхлэгчид адилхан онцлог шинжүүдтэй байдаг. Тэд хийж байгаа зүйлдээ маш их хүсэл эрмэлзлэлтэй байдаг. Зукерберг хүмүүстэй холбогдох системүүдийг байнга боловсруулж, хөнгөвчилж ирсэн. Түүний хүсэл тэмүүлэл бол дэлхий ертөнцийг илүү нээлттэй, заримдаа нэгдмэл байлгах явдал байв.

Хэрэв та Facebook-ийн эрхэм зорилгыг харах юм бол үндсэн агуулга нь байгуулагдсан цагаасаа өөрчлөгдөөгүй байна. "Facebook-ийн эрхэм зорилго бол хүмүүст мэдээлэл хуваалцах эрх мэдлийг олгох, дэлхий ертөнцийг илүү нээлттэй бөгөөд холбоотой болгох явдал юм” гэжээ.

Тиймээ, Зукерберг технологийг ашиглан хүмүүсийг холбохдоо үргэлж хүсэл тэмүүлэлтэй байсан боловч тэрээр түүндээ хүрэхийн тулд маш шаргуу ажилладаг. Ямар нэг зүйлийн төлөө хүсэл тэмүүлэлтэй байна гэдэг нь та бууж өгч болохгүй гэсэн үг. Энэ нь хүнд нөхцөл байдалд ч ажиллах эрч хүчийг өгдөг. Зарим хүмүүс бүтэлгүйтлийг хардаг бол хүсэл тэмүүлэлтэй бизнес эрхлэгчид туршлага судлах, урагш ахих алхмыг хийж байдаг.

Хүсэл тэмүүлэл нь бизнес эрхлэгчийг амжилттай удирдагч болоход хүргэдэг зүйл. Хэрэв та хүсэл тэмүүлэлтэй бол таны аялал хичнээн урт байсан ч гэсэн бууж өгөлгүй үргэлж суралц.

“Та супер хүсэл тэмүүлэлтэй байх ямар нэг зүйлийг ол. Хэрэв хүмүүс мэдээлэлд илүү хандалт хийж, илүү холбоотой байвал дэлхий ертөнцийг илүү сайжруулж, хүмүүс нэгнийгээ илүү сайн ойлгох боломжтой болно” гэсэн Facebook-ийн маш олон үндсэн зарчмууд бий. Энэ бол надад зориулагдсан мөрдлөг болгосон зарчим юм. Хэцүү үед би үнэхээр ухарч, намайг урагшлуулах зүйлээ үргэлжлүүлэн хийдэг. " –Марк Зукерберг

Сургамж : Хүсэл тэмүүлэл нь шаргуу занг тэжээж, амжилтын үндсэн зүйлийн нэг болдог.

2. Зорилго

Шилдэг компаниуд ажилчид ажилд авах, зөв хөрөнгө оруулагчдыг татах, маркетинг, харилцагчийн үйлчилгээ гэх мэт хийдэг бүх зүйлийнхээ үндэс суурин дээр зорилго тавих мэдрэмжтэй байдаг. Тухайн зорилгын мэдрэмж нь хамааралтай байх мэдрэмжийг бий болгож, ажилчид болон харилцагчийн үнэнч шударга байдлыг эрчимжүүлж байдаг. Агуу удирдагчид, агуу компаниуд зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй өөрчлөлтийг хийдэг. Facebook зөвхөн сошиал сүлжээний сайт төдийгүй дэлхий даяар байгаа хүмүүстэй холбогдох, хүмүүсийг нэг газар нэгтгэх, холбоо, нийгмийн бүлгийг бий болгох, мэдээлэл хуваалцах хэрэгсэл болсон юм.

Үргэлжлэл: biznetwork.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна