МАН-ын бүлэг үргэлжлүүлж хуралдана

2015 оны 12 сарын 7

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдлаа. МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн тухай хуулийн гурван хуулийн төслийг нэгтгэх ажлын хэсэг байгуулагдсан юм. Энэ талаар МАН-ын бүлэг үдээс өмнө хэлэлцсэн ч тохиролцоонд хүрэлгүй завсарласан байна. Тиймээс үдээс хойш үргэлжлүүлэн хуралдахаар болжээ.

Харин Ардчилсан намын бүлэг яг одоо мэдээлэл хийж байна. Харин МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцсэн ч мөн л байр сууриа нэгтгээгүй байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдэгдлээ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна