Хууль бус 100 саяын шилжүүлэгт Блаттер нөлөөтэй юу?

Хуучирсан мэдээ: 2015.12.07-нд нийтлэгдсэн

Хууль бус 100 саяын шилжүүлэгт Блаттер нөлөөтэй юу?

Йозеф Блаттер.

© AP Photo/Jorge Saenz

Маркетингийн ISL компанийн 100 сая долларыг хөлбөмбөгийн албан тушаалтнуудад шилжүүлсэн шилжүүлэгтэй холбоотой дуулианд Дэлхийн хөлбөмбөгийн холбооны (FIFA) ерөнхийлөгч Йозеф Блаттер холбогдсон байж магадгүй. ВВС мэдээлснээр АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Блаттерийн энд холбоотой эсэхийг мөрдөн байцаах ажээ.

Маркетингийн ISL нь FIFA-гийн арилжааны түнш нь бөгөөд нийтдээ 100 сая долларыг хөлбөмбөгийн албан тушаалтнуудад төлжээ. Тэдний тоонд FIFA-гийн ерөнхийлөгч асан Жоао Авеланж, тус байгууллагын Гүйцэтгэх хорооны гишүүн асан Рикардо Тейшейрын нэр байгаа ажээ. Өөрийн ээлжид ISL компани ерээд оны турш телевиз худалдааны маркетингийн эрхийг авч байв.

Авеланж ISL компаниас авч байсан мөнгөө FIFA-гийн дүрмийн дагуу авч байсан гэж мэдэгдсэн юм. Энэ хэрэг л Швейцарийн прокурорын мөрдөн байцаалтыг эхлүүлсэн байлаа. Авеланж мөнгөний шилжүүлгийн асуудлыг Блаттер мэдэж байсан гэсэн мэдүүлгийг өгчээ. Тэрээр тус байгууллагын хүндэт ерөнхийлөгч гэсэн тушаалаа авлигын дуулианы улмаас 2013 онд орхин огцорчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж