Баруун аймгуудад шатахууны үнэ 120-160 төгрөгөөр буурлаа

2015 оны 12 сарын 7

Нийслэлээс алсрах тусмаа шатахууны үнэ нэмэгддэг. Энэ нь хөдөөгийн иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байгааг шүүмжлэх хүмүүс олон. Шатахууны үнийг тогтворжуулах, хөдөө орон нутаг зарагдаж байгаа үнийг нь бууруулахаар Засгийн газар зарим нэгэн арга хэмжээ авч байна. Тухайлбал, Засгийн газраас бүс нутгийн шатахууны үнийн зөрүүг бууруулах зорилгоор 2015 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн 438 дугаар тогтоолоор онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсэд ялгавартай тогтоох шийдвэр гаргасан.

Энэ хүрээнд баруун бүсийн аймгуудын шатахууны үнэ энэ бямба гаригаас литр тутамд 120-260 төгрөгөөр буурч байна. Ингэснээр Баян-Өлгий, Увс аймагт шатахууны үнэ хямдарч, төвийн бүсийн шатахууны үнэтэй ижил төвшинд хүрч, А-92 бензиний үнэ 1830 төгрөгөөс 1660 төгрөг болон худалдаалж эхэлсэн байна.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна