Венесуэлийн сонгуульд сөрөг хүчин ялжээ

2015 оны 12 сарын 7

Николас Мадуро

Фото: Xinhua / Global Look

 

Венесуэлийн сөрөг хүчний Ардчилсан эв нэгдлийн эвсэл (АЭНЭ) ням гаригт болсон парламентын сонгуульд ялжээ. Урьдчилсан дүнгээр, АЭНЭ 167 суудалтай парламентад 99 мандат авсан байна. Мадурогийн толгойлсон Венесуэлийн нэгдсэн социалист нам 46 суудал авчээ.

 

Чавесчуудын (талийгаач ерөнхийлөгч Уго Чавесийн дагалдагч нар) улс төрийн өрсөлдөгч хүчин сүүлийн 15 жилийн дотор анх удаагаа энэ улсын хууль тогтоох байгууллагад олонх боллоо.

 

Ард түмэндээ хандахдаа Мадуро  эрх баригч намын ялагдлыг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Сонгогчдын жагсаалтад 19,4 сая хүнийг бүртгэсэн ба тэдний оролцоо нь 74,25 хувьтай байв. Сонгуульд ажиглагчаар орон нутгийн болон гадаадынхан, тэдний тоонд Өмнөд Америкийн үндэстний холбоо, Латин Америк Карибийн бүсийн хамтын нөхөрлөлийн орнууд зэрэг байгууллагын төлөөлөгчид байлаа.

 

Шинэ парламент 2016 оны нэгдүгээр сард ажилдаа орно. Түүний бүрэн эрхийн хугацаа нь таван жил юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна