Олон улсын эвсэл Сирийн цэргийнхнийг бөмбөгдөв

2015 оны 12 сарын 7

Фото: U.S. Air Force / Senior Airman Matthew Bruch / Reuters

 

АНУ-ын толгойлсон  олон улсын эвслийн нисэх онгоцнуудын цохилтын үеэр Сирийн гурван цэргийн албан хаагч амь үрэгджээ. Энэ тухай Сирийн Хүний эрхийн ажиглах зөвлөлийн (Syrian Observatory for Human Rights) төлөөлөгч арванхоёрдугаар сарын 7-нд мэдээлснийг Reuters дамжуулжээ.

 

Агаарын цохилтыг “Исламын улс” бүлгийн дайчдын хяналтад байдаг Дэйр-эз-Зор мужид хийсэн бөгөөд Айяш хотын  ойролцоох Сирийн цэргийн лагерь бөмбөгдөлтөд өртсөн бөгөөд амь үрэгдсэн гурван цэргээс  гадна 14   хүн шархатсан байлаа. Олон улсын  эвслийн онгоцнууд анх удаа ийнхүү алдаа гаргасан гэнэ. Сирийн засгийн газар тодорхой мэдээлэл хийлгүйгээр агаарын цохилтоор хүний амь хохирч, машин техникийн хохирол амссан гэж мэдэгджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна