МАН-ын бүлэг хуралдаж эхэллээ

2015 оны 12 сарын 7

УИХ дахь МАН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдаж эхэллээ. Тус бүлэг үдээс өмнөх хуралдаанаараа Сонгуулийн хуулиудыг хэлэлцсэн бөгөөд нэгдсэн саналд хүрээгүй тул 16.00 цагаас эл асуудлаа үргэлжлүүлж хэлэлцэхээр болсон юм.

УИХ-д Сонгуулийн тухай хуулийн нэр бүхий гурван төсөл өргөн мэдүүлж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос том ажлын хэсэг байгуулагдаж, уг төслүүдийг нэгтгэхээр болсон. Тухайлбал, Р.Бурмаа нарын гишүүдийн боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд УИХ, орон нутгийн сонгуулийг нэг өдөр хамтад нь зохион байгуулахаар төлөвлөсөн бол УИХ-ын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд дээрх асуудлыг хөндөөгүй, гэхдээ УИХ, орон нутгийн сонгууль нэг өдөр болох нь зохисгүй гэсэн байр суурийг УИХ дахь МАН-ын бүлэг барьж буй. Үндсэндээ хоёр намын байр суурийг нэгтгэж байгаа нэг асуудал нь сонгуулийн тогтолцоо юм. Энэ нь 48х28 тогтолцоо.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд сонгуулийн тогтолцоо 38х38 байна гэж үзэж буй.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна