ХУД Амьдрах ухааны боловсрол олгох сургалт боллоо

2015 оны 12 сарын 7

Сэтгүүлч:
Улаанбаатар

Амьдрах ухааны боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төв Залуучууд хөгжлийн төвтэй хамтран 2015 оны 11 дүгээр сарын 23-с 12 дугаар сарын 5-ны хооронд амьдрах ухааны боловсрол олгох 12 сэдвээр сургалтыг зохион байгууллаа.

 Сургалтанд Орхон их сургуулийн оюутнууд оролцож чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлж амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх зорилготой бөгөөд сургалтын явцад суралцагчид өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаа бусадтайгаа хуваалцажтэднээс гарах арга замыг багаараа ярилцан гаргаж өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлэн ажиллах зорилго тавилаа.

ЭХ СУРВАЛЖ: http://zasag.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна