АН-ын бүтэлгүй “хайр”

Хуучирсан мэдээ: 2015.12.07-нд нийтлэгдсэн

АН-ын бүтэлгүй “хайр”

Улаануудын сүй тавих сургаар АН-ынхан ИЗНН-д “хайр зарласан” боловч бүтэлгүйтэв. ИЗНН-ынхан өвөр түрийд нь орох гэж бүдүүлгээр загнаж байгаа АН-тай сүй тавих нь бүү хэл, харин ч дахин янз бүрээр чангаавал хуулийн байгууллагад хандана шүү хэмээн сүрдүүлэв.

Уг нь АН-ынхан ИЗНН-тай суусан ч яахав, суухгүй байсан ч хамаагүй гэх ухааны ханд хаяж байсан ч ийнхүү ИЗНН тэднийг ажилгүй, бүдүүлэг, авхаалж самбаагүй хэмээн гоочлов. Өргөө гэрээ босгож, өөрсдийнхөө амлалтын биелүүл гэсэн ИЗНН-ын шаардлагыг “эр нөхөр” нь болох гэж оролдсон эрх баригчид хэрхэн хүлээж авах нь эргэлзээтэй.

Ийнхүү тун удахгүй улаанууд томоохон хуримын зар дуулгаж магадгүй байгаа бол эрх баригч АН “Их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэгч л болоод үлдлээ дээ.

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж