Залуучуудын УАШБ Дархан хотод боллоо

2015 оны 12 сарын 7

Сэтгүүлч:
Дархан- Уул

Дархан-Уул аймгийн төв Дархан хотноо 12 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Үндэсний бөхийн залуучуудын УАШБарилдаан болжээ. Тус барилдаан нь энэ жил аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит болон зохион байгуулагдсан агаад 18 байгууллагын 126 бөх оролцсон байна.

Хагас шигшээд Архангайн Б.Зоригтбаатар, Орхоны О.Мөнх-Эрдэнэ, Говь-Сүмбэрийн Э.Мөнхбаатар, Сүхбаатарын Г.Мөнх-Эрдэнэ, Женкогийн Э.Амартүвшин, Сэлэнгийн Х.Наранбаяр, Э.Бат-Эрдэнэ, Б.Батжаргал, Б.Хүдэрбаатар, Б.Очирхуяг, Хэнтийн О.Эрдэнэбат, П.Цагаан-Өвгөн, Өвөрхангайн Х.Дашзэвэг, Б.Гүнсумъяа, Булганы Х.Нямдорж, Увсын Ц.Билэгсайхан, Г.Эрдэнэтогтох, Х.Галхүү, Э.Мөнх-Эрдэнэ, Ховдын А.Дэлгэрхангай, Л.Ням-Очир, Ц.Төмөрцоож, Төвийн Г.Өсөхбаяр, И.Мандах, Н.Дашдаваа, С.Хангай, Б.Самданжамц, Хөвсгөлийн Г.Өнөрбат, Э.Батлхагва, Г.Буянбат, Завханы М.Лувсандорж, Дундговийн С.Лундаа, Архангайн Д.Ням-Очир, Э.Дэлгэрхишиг, Г.Сүхбаатар, Баянхонгорын Б.Тавхай, Б.Лхамдорж, Говь-Алтайн Э.Жүгдэрнамжил, Д.Индрабал, Дарханы М.Пүрэвжаргал нарын бөхчүүд шалгарсан байна.

Харин сүүлийн найман бөхөөс Сэлэнгийн Х.Наранбаяр 5 даваагаар 1-р байр, Аварга сургуулийн Э.Мөнхбаатар 5 даваагаар 2-р байр, Орхоны О.Мөнх-Эрдэнэ мөн 5 даваагаар 3-р байр, Женкогийн Э.Амартүвшин 4 даваагаар 4-р байр, Өвөрхангайн Б.Гүнсумъяа 3 даваагаар 5-р байр, Шонхорын Ц.Билэгсайхан 3 даваагаар 6-р байр, Женкогийн С.Хангай 2 даваагаар 7-р байр, Сэлэнгийн Э.Бат-Эрдэнэ 1 даваагаар 8-р байрт тус тус шалгарчээ.

Багийн дүнгээр Сэлэнгэ аймаг тэргүүлж, Аварга Дээд сургууль удаалж, Женко клуб удаалсан байна.

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна