“America’s Next Top Model” шоуны ялагчаар дүлий эр тодров

2015 оны 12 сарын 7

Tyra Banks-ийн продюсерээр ажиллан хүргэдэг “America’s Next Top Model” шоуны 22-р улирлын ялагч тодорчээ. Шоунд анхны сонсголгүй оролцогч болох 26 настай эр Nyle DiMarco ялагчаар тодорчээ.

Тэрээр 1989 онд Нью-Йорк хотод төрсөн бөгөөд, түүний гэр бүлийнхэн ч мөн адил төрөлхийн дүлий хүмүүс ажээ. Дэлхий дээрхи цор ганц байдаг дүлий хүмүүст зориулсан их сургуулийг математикч мэргэжлээр төгссөн залуугийн Инстаграм дахь хуудсыг шоуны зохион байгуулагчид анзаарснаар “America’s Next Top Model” шоунд оролцох завшаан тохиосон байна.

Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна