Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилснийг буруутгажээ

2015 оны 12 сарын 7

2013 оны долоодугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн талбай болгон өөрчилсөн. Үүнийг МАН-ынхан эсэргүүцэж, Сүхбаатарын талбайн нэрийг сэргээхээр шүүхэд хандсан байдаг. Тэгвэл анхан шатны шүүхийн шийдвэр гарч Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож өөрчилсөн нь буруу гэжээ. Тиймээс нэрийг нь сэргээж Сүхбаатарын талбай болгон нэрлэх ёстой хэмээн шүүх үзсэн байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна