Гадаадад эмчлүүлсэн иргэдэд 500 сая төгрөгийг хуваан олгоно

2015 оны 12 сарын 8

Монгол Улсын иргэд өөрийн орондоо эмчлэгдэх боломжгүй болсон өвчнөө хил давж, эмчлүүлэх зайлшгүй шаардлага тулгардаг. Тиймээс Эрүүл мэндийн сайдын 2014 оны 313 дугаар тушаалаар Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаадад эмчлэгдэх 33 нэр төрлийн өвчний жагсаалт, эмнэлгийн дүгнэлт гаргах журмыг баталсан байх юм. Харин 2015 онд Эрүүл мэнд, спортын яамны зүгээс өөрийн оронд эмчлэгдэх болсон Шүлсний булчирхайн хорт хавдрын IMRT эмчилгээ, нярайн ретинопатия, туяа эмчилгээний дараах үтрээ-шулуун гэдэсний фистул зэрэг гурван өвчнийг жагсаалтаас хасжээ. Харин өвчлөлийн тохиолдлын тоо нь нэмэгдсэн дэлхийд эмчилгээ, оношилгооны шинэ технологи нэвтэрснээр, эмчлэгдэх боломжтой болсон зургаан өвчнийг шинээр нэмж оруулан Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 119 дүгээр тушаалаар Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалтыг 39 болгон шинэчлэн баталсан байх юм.  Өөрөөр хэлбэл Эрүүл мэнд, Спортын яамны төсөвт жил бүр 500 сая төгрөгийг гадаадад хийлгэх эмчилгээнд төсөвлөдөг байна. Тухайлбал 2014 онд нийт 174, 2013 онд 130 орчим, 2012 онд 147, 2011 онд 75 иргэний гадаад эмчилгээнд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Ийнхүү дэмжлэг авч буй иргэдийн 42 хувь нь гурван сартайгаас 17 насны хүүхдүүд байна. 

Гадаадад зайлшгүй эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай гэсэн мэргэжлийн эмнэлэг, эмчийн дүгнэлтийг тухайн иргэн заавал гаргуулна. Харин тэр иргэн аль улсад, ямар эмнэлэгт, хэдэн төгрөгийн төлбөртэйгөөр эмчилгээгээ хийлгэх вэ гэдгээ өөрөө сонгох эрхтэй. Гадаад улсад эмчилгээнд яваад ирснийхээ дараа холбогдох материалуудыг салбарын яамныхаа бичиг хэрэгт бүрдүүлэн өгч, тодорхой санхүүгийн дэмжлэгийг авах эрхтэй болох юм. Холбогдох журмын дагуу санхүүгийн дэмжлэгийг тухайн өвчнөөр нэг удаа олгоно. Мөн тухайн иргэнийг эмчилж эрүүлжүүлэхэд зарцуулагдсан зардлын баримт, материалыг үндэслэх юм байна. Ингэхдээ иргэний гадаад улсад эмчилгээнд зарцуулсан нийт зардлын таван хувийг үндэсний мөнгөн тэмдэгтээр буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцож өгөх юм. Харин гадаад улсад эмчлүүлсэн иргэний тээвэр, байр, хоол, түүнчлэн асран хамгаалагчаар явсан хүнд зардал олгохгүй.

Бүрдүүлэх материалын тухайд:

  • Гадаадад эмчлүүлэх зайлш­гүй шаардлагатай боло­хыг тодор­хойлсон эмнэлгийн дүг­нэлт, хурлын тэмдэглэл эх хувиараа,

  • Иргэний ЭМСЯ-д хандаж бичсэн өргөдөл, нотариатиар баталгаажуулсан иргэний үнэмлэхийн хуулбар,

  • Хүүхэд бол төрсний гэр­чил­гээний хуулбар /нотариатиар баталгаажуулсан байх/

  • Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт /эх хувь/

  • Өрхийн эмнэлгийн тодорхойлолт  /эх хувь/

  • Эрүүл мэндийн даатгалын дэвт­рийн хуулбар, сүүлийн та­ван жилд даатгал төлсөн /нотариатараар батал­гаа­жуулсан байх/

  • Ажиллаж байгаа иргэн бол тухайн албан газраас зардал аваагүйг нотолсон баримт /эх хувь/

  • Гадаад оронд хүлээн авч эмчилгээг хийсэн эм­нэл­гийн дүгнэлт, онош, эм­чил­гээ­ний явц, төлбөр төлсөн ба­римт  /монгол хэл дээр ор­чуулж, нотариатиар ба­тал­гаа­жуул­сан эх хувь байх/ зэрэг багтана.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД


ГАДААД УЛСАД ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГААР

ЭМЧЛҮҮЛЭХ ӨВЧНИЙ ЖАГСААЛТ

Өвчний нэр

Монголоор

Оросоор

Англиар

А.

Мэдрэлийн мэс засал

Нейрохирургия

Neurosurgery

1

Гүрээний ба нурууны артерийн нарийсал, бөглөрлийн үеийн мэс засал

Хирургическое лечение при стенозе и окклюзии внутренних сонных и вертебральных артерий

Surgical intervention in  the stenosis and occlusion of the internal carotid and vertebral arteries

2

Уртавтар тархины эмгэгийн мэс заслын эмчилгээ

Хирургическое лечение при болезни продолговатого мозга

Surgical intervention on oblongata

3

Паркинсоны өвчин, торсион дистони, эпилепси өвчний үеийн стереотакс мэс засал

Стереотаксическое хирургическое вмешательство при болезни Паркинсона, торсионной дистонии и эпилепсии

Stereotaxic surgical intervention in Parkinson disease, Torsion dystonia and Epilepsy

4

Тархины суурь хэсэг ба багана бүтцийн хавдрууд

Опухоли базальной и стволовой части головного мозга

Brain basal part and brainstem tumors

5

Тархины суурь ясны хавдар

Опухоль основной кости

Skull basilar bone tumor

6

Тархины 3 дугаар ховдлын хавдар

Опухоль третьего желудочка головного мозга

Brain third ventricle tumor

7

Дунд тархи ба багана бүтцийн байрлалтай мальформац

Мальформация локализованная всреднем мозге и в стволовой части

Midbrain and brainstem malformations

8

Тархи нугасны хавдрын  гамма туяа эмчилгээ болон гэмтлийн гаралтай нугасны  үрэвслийн  эмчилгээ

Лечение опухолей головного  и спинного мозга гамма облучением  и сирингомиелия

Cyber knife, SBRT for brain and spinal cord tumor

Б.

Чих хамар хоолой

Отоларингология

Otorhinolaryngology

9

Сонсголын мэдрэлийн хавдар

Опухоль слухового нерва

Acoustic neuroma

10

Вегенерийн өвчний хүнд хэлбэр

Тяжелая форма болезни Вегенера

Severe form of the Menieris diseases

11

Меньерийн өвчний хүнд хэлбэр

Тяжелая форма болезни Меньера

Severe form of the Vegeners disease

В.

Нүд судлал

Офтальмалогия

Ophtalmology

12

Ретинобластомийн улмаас нүд авахуулсны дараах нөхөн сэргээх мэс засал

Реконструктивная операция после евисцераций по поводу ретинобластомы

Plastic surgery for anophthalmia due to retinoblastoma

Г.

Зүрх, судасны мэс засал

Кардиоваскулярная хирургия

Cardiovasculiral surgery

13

Абляци эмчилгээ хийлгэх шаардлагатай зүрхний хэм алдагдал

Абляция при аритмии

Arrhythmia that needs ablation

14

Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал

Тяжелая степень  сужения коронарного сосуда сердца

Severe form of the coronary artery stenosis

15

Хүүхдийн хавсарсан хөх хүнд гажиг

Тяжелые синие врожденные aномaлии сердечной перегородки

Severe form of Congenital malformations of cardiac septa

16

Зүрхний том судаснуудын гаж байрлал

Транспозиция больших сосудов сердца

Transposition of the heart great vessels

17

Гол судасны хүнд хэлбэрийн цүлхэн, хуулрал

Тяжелая форма аневризма аорты

Severe forms of the aortic aneurism

 

18

Зүрхний хавхлагуудын өөрчлөлт болон  ишеми өвчний улмаас агших чадвар 25 хувиас доош болсон тохиолдлууд

Лечение при снижений сердечного выброса на 25% и ниже вследсвие сердечных клапанных изменений и ишемической болезни сердца

Intra-aortic Balloon Counterpulsation  IABC, Extracorporeal Membrane Oxygenation ECMO

Д.

Хавдар

Онкология

Oncology

19

Толгой хүзүүний эрхтэний хавдрын өргөтгөсөн мэс заслын дараахь согогуудыг хиймэл эрхтнээр хаах

Реконструктивное протезирования после расширенных операций на органах головы и шеи

Prosthesis Reconstruction of functional deficit and anatomical defect after extended surgical treatment.

20

Цагаан мөгөөрсөн хоолойн хавдар

Рак трахеи

Cancer of the trachea

21

Улаан хоолой-цагаан мөгөөрсөн хоолойн фистул

Трахео-пищеводный свищ

Tracheoesophageal fistula

22

Яс, зөөлөн эдийн хавдрын нөхөн сэргээх мэс засал

  • Мөч хадгалах боломжтой үеийн хорт хавдар
  • Бага аарцаг, цээжний хөндийн байрлалтай хорт хавдар

Реконструктивные операции мягких тканей и костей

  • Органосохраняющие операции на конечностях
  • Злокачественные опухоли плевральной полости и малого таза

Reconstruction Surgery of the Soft and Bone Tumors

  • Limb-sparing resection in the extremities and larynx
  • Malignant tumors of pelvis and thorax

23

Тархи, толгой хүзүүний дахисан хавдрын стеротактик туяа эмчилгээ

Стеротактик лучевая терапия при рецидивных опухолей головы и шеи

 Sterotactic radiotherapy recurrent head and neck cancer

 

24

Ходоод гэдэсний тулгуурын хавдрын үеийн

химийн эмчилгээ

 

Химиотерапия при желудочнокишечной стромольной опухоли

Chimiotherapie gastrointestinal stromal tumors

Е.

Уушги судлал

Пульмонология

Pulmonologia

25

 Уушгины төрмөл эмгэг

Врождённая патология легких

Congenital disorders of lungs

Ё.

Гэмтэл согог судлал

Травматология и ортопедия

Traumatology and orthopedics

26

Түлэгдлийн улмаас үүссэн талбай ихтэй, том мөчид болон цээжний хэлбэр алдагдсан сорив

Послеожоговый стягивающий рубец

Deformities caused by burn scars

27

Дээд болон доод мөчдийн  төрөлхийн хүнд хэлбэрийн дутуу хөгжил, гэмтэл

Врожденная  аномалия верхней и нижней конечностей

Severe form of Congenital Amelia or hemimelia of limbs.

 

28

Хүзүү нурууны нугас тасарсан гэмтлийн хүнд үеийн мэс засал

 Хирургическое лечение неврологические синдромы повреждения шейного позвоночника и спинного мозга

Disorders of the sub’axial cervical spine Klippel- Feil syndrome

29

Сээр, бүсэлхий нурууны төрөлхийн муруйлт эмгэгийн мэс засал

Врожденный сколиоз грудного и поясничного отдела позвоночника

Disorders of the thoracolumbar spine scoliosis

Ж.

Ерөнхий мэс засал

Общая хирургия

General surgery

30

Ясны чөмөг шилжүүлэн суулгах мэч засал эмчилгээ

Трансплантация костного мозга

Bone cell transplantation

31

Зүрх шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээ

Трансплантация сердца

Cardiac transplantation

32

Элэгний  вирусын идэвхижил өндөртэй,  болон хорт хавдартай өвчтөнд элэг , бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ

Трансплантация почки и печень  при высокой степени активности печеночного вируса и злозачественная опухоль

Kidney and liver transplantation at the high level of virus  activation and cancer

33

Тунгалагийн судасны гаж хөгжлийн нөхөн сэргээх мэс засал /Зааны хөл гэмээр өөрчлөлт/

Реконструктивно-пластические операции при слоновость

Elephantiasis reconstruction surgery

34

Шээсний сүвийн арын хэсгийн гэмтлийг эсвэл давсагны өмнөд ханагүй гажгийн үеийн давсагны хүзүүвч орчмыг нөхөн сэргээх мэс засал

Реконструктивно-пластические операции при травматический структуры и разрыв задней уретры  и - реконструктивно-пластические операции щейки мочевого пузырья при экстрофия

Post traumatic stricture and rupture  posterior urethral reconstruction surgery and  Bladder neck reconstruction of Exstrophy bladder

З.

Эх барих эмэгтэйчүүд, үргүйдэл судлал

Акушерство, гинекология, бесплодия

Оobstetrics’ and  gynecology and infertility

35

Төрөлхийн адреногениталь хам шинж

Врождённый адреногенитальный синдром

Congenital Adrenal Hyperplasia

36

Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний гаж хөгжлийн үе дэх нөхөн сэргээх хагалгаа

Пластическая операция Врождённой аномалии развития влагалища

 

Complete Mayer –Rokitansky-Kustner-Hauser Syndrome: Vaginal re-constructive surgery 

37

Өндгөвчний төрөлхийн дутуу хөгжлөөс үүдсэн үргүйдэл

Синдром истошения яичников

Subfertility due to premature ovarian failure

38

Эрэгтэйчүүдийн үрийн сувгийн эмгэгээс  үүдсэн үргүйдэл

Мужское бесплодие в связи с обструкций семенных каналов и  с истошением гонад

-Male infertility due to obstructive azospermia and  testicular failure

39

Ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ

 Лазер лечения твин фетальной транфузий

Twin to twin transfusion syndrome

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна