Блаттерийн хэргийг шалгаж эхэлжээ

2015 оны 12 сарын 8

Блаттерийн хэргийг АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо шалгаж эхэлжээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Иозеф Блаттерийг маркетингийн ISL  компанийн хэрэгтэй холбогдуулан АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо шалгаж эхэлсэн байна. Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах  болон маркетингийн эрхийг авахдаа уг компани 100 сая ам доллар төлсөн гэх мэдээлэл байгаа юм байна.  Авлигын энэ хэрэгт Олон

улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Блаттерээс гадна Жоао Авеланж, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан Рикардо Тейшейр нарыг сэжиглэж  байгаа юм байна. Үүнээс өмнө Блаттер ISL-ийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоогүй гэдгээ мэдээлсэн боловч Авеланж Блаттер урьдчилсан анхааруулга бүхий  захидал илгээсэн нь ийнхүү Холбооны Мөрдөх Товчооны  анхаарлыг татаад байгаа гэнэ. Блаттер ISL  компанийн эрхтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд өмнө нь ч бас оролцож байсан түүхтэй. 2013 онд Олон улсын хөлбөмбөгийн холбооны арбитрийн танхим ёс зүйн хорооны дүгнэлтийг шалгаж, 1998 оны дэлхийн аваргын тэмцээний шууд дамжуулалтын эрхтэй холбоотой авлигын хэрэгт Блаттер оролцоогүй гэсэн дүгнэлтийг гаргаж байсан юм. Харин 2012 оны шалгалтаар Авеланж, Тейшейр нар энэ компаниас 14,5 сая ам долларын авлига авсан болох нь тогтоогдож байсан удаатай юм.

Эх сурвалж: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна