Эстонийн ерөнхийлөгч Латвийн дарга бүсгүйтэй сүй тавив

2015 оны 12 сарын 8

Эстони улсын ерөнхийлөгч Тоомас Хендрик Латвийн цахим аюулгүй албаны дарга Иева Купцетэй сүй тавьжээ. Хосууд гэрлэх шийдвэрээ өнгөрсөн арваннэгдүгээр сард гаргасан аж. Тэдний хувийн харилцаа Эстонийн ерөнхийлөгчийн үүрэгтэй холбогдохгүй гэж үзэж байгаа гэнэ. Иева Купце хуримын өмнө Латвийн цахим аюулгүй албаны даргаас огцорч, дараа нь Эстонийн тэргүүн хатагтай болох юм.

Эстонийн ерөнхийлөгч Тоомас Хендрик өмнө нь хоёр удаа гэрлэж байжээ. Тоомас Хендрик өдгөө 61 настай бол Иева Купце түүнээс 20 гаруй насаар дүү аж. Тэд 2000 оны эхээр Европын парламентад хамт ажиллах болсноор нэгнээ таньдаг болжээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна