Швейцарийн сонин ИУ-ын хөвөнгийн наймааг бичжээ

2015 оны 12 сарын 8

Фото: Brian Snyder / Reuters

 

“Исламын улс” хэт даврагчдын бүлгийнхэн хөвөнгийн наймаанаас орлого олж байгаа тухай Швейцарийн Tribune de Geneve сонинд бичжээ. Хөвөнгийн транзитийг тэд Туркаар дамжуулан хийж байгаа гэнэ.

 

Иргэний дайнаас өмнө хөвөнгийн наймаа нь Сирийн экспортод чухал байр эзэлж байсан гэнэ. Одоо хөвөнгийн талбайнуудын олон хэсэг Исламын улс бүлэглэлийнхний хяналтад орсон байна гэж сэтгүүлчид мэдээлэв.

 

“Xулгайн нефтийн наймаа, дээрэм, хөрөнгө хураалт, хүний наймаа зэргээс өдөр бүр олж байгаа хоёр сая ам.доллар дээрээ алан хядагчид хөвөнгийн наймаанаас нэмэлт орлого олдог” гэж уг материалд онцолжээ.

 

Арванхоёрдугаар сарын 7-нд Америкийн IHS судалгааны төвийн шинжээчид Исламын улсын сарын орлого нь 80 сая ам.долларт хүрдэг гэж дүгнэсэн байна. Орлогын тал хувийг алан хядагчид өөрийн хяналтын нутгаас авдаг татвараар бүрдүүлдэг гэнэ. Мөн орлогын 43 хувийг нефтийн наймаанаас олж байгаа ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна