Ирак Туркийг цэргээ эргүүлэн татахыг шаардав

2015 оны 12 сарын 8

 

Иракийн засгийн газар Мосул хотын хойд хилийн ойролцоо байршуулсан цэргээ эргүүлэн татахыг Турк улсаас шаардаж, 48 цагийн хугацаа өгчээ. Хэрэв Турк заасан хугацаанд цэргээ эргүүлэн татахгүй бол Иракийн тал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандахыг анхааруулсан байна.

 

“Туркийн засгийн газар бидэнтэй зөвлөлдөлгүй цэргээ байршуулсан нь үндэсний бүрэн эрхэд халдсан хэрэг” хэмээн Иракийн ерөнхий сайд Хайдер аль-Абади мэдэгджээ. Харин Туркийн ерөнхий сайд Ахмед Давутоглу тэдгээр цэргүүд хуаранг дахин байгуулах зорилгоор явж байгааг тайлбарлажээ.

 

Иракийн Мосул хот нь өнгөрсөн оноос хойш “Исламын улс” бүлэглэлийн хяналтад байгаа юм. Турк нь Башика хотноо Иракийн курдын хүчнийг сургуулилахаар хэдэн зуун цэргийг байршуулсан аж. Турк нь Ирак дахь курдын автономит бүстэй ойр дотно харилцаатай байдаг боловч Сири дэх курдын бүлгийг дайсан гэж үздэг байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна