МАН хүнийг сонгодог тогтолцоог дэмжинэ

2015 оны 12 сарын 8

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа өчигдөр Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус бүлэг сонгуулийг ил тод шударга нээлттэй зохион байгуулахад саналын хуудсыг автомат машинаар тоолохоос гадна давхар гараар тоолж баталгаажуулах ёстой. Сонгуулийн тогтолцоо нь намыг бус хүнийг сонгох бололцоог сонгогчдодоо олгодог Үндсэн хуульд заасан зарчмаа барих ёстой гэж үзсэн аж. Мөн Сонгуулийн ерөнхий хороог татан буулгаж болохгүй, уг хороо байж, сонгуулиа зохион байгуулна. УИХ-д сонгогдсоныхоо дараа намаа сольдог зарчимгүй үйлдэлд нь хариуцлага тооцдог болох нь зүйтэй гэсэн байр суурьт нэгдсэн аж.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна