Бо Силайн холбоотон шоронд нас баржээ

2015 оны 12 сарын 8

 

Хятадын улстөрч Бо Силайн холбоотон Су Мин шоронд нас баржээ. Хятадын чинээлэг бизнесмен Су Мин өнгөрсөн баасан гаригт Вухан хотын шоронд нас барсан байна. 44 настай Су Мин зүрхний шигдээс өвчнөөр нас барсан тухай Синьхуа агентлагт мэдээлжээ. Тэрбээр шоронгоос суллагдахад жил хүрэхгүй хугацаа үлдээд байсан нь олон нийтийн дунд сэжиг таамаг төрүүлж байна.

 

Бизнесмен Су Мин нь 1990-ээд онд Бо Силайн хамт өсөн дэвжиж, Хятадын баячуудын наймд нэрлэгдэж явсан аж. Гэвч 2012 онд Бо Силайг шоронгийн хаалга татсаны дараа Хятадын хууль хяналтынхан түүнийг шалгаж эхэлсэн байна. Түүний шүүх хурал нууц байдалд болсон байв.

 

Хятадын шүүх 2013 онд Бо Силайд авлигын хэргээр бүх насаар нь шоронд хорих ял оноосон юм. Бо Силайн эхнэр Гу Кайлай Их Британийн бизнесменийг хөнөөсөн хэрэгт илэрснээр Хятадын дээд зиндааны гэр бүлийн хууль бус үйлдлүүд илчлэгджээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна