"Хилчин" клүб шилдэг наймд шалгарлаа

2015 оны 12 сарын 8

МХБХ-оос зохион байгуулдаг футзалын УАШТ-ий хэсгийн тоглолтууд өчигдөр өндөрлөсөн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн хасагдах шатны шилдэг 16 багийн дундах тоглолтууд эхэлж байна. "Хилчин" болон "Western FC" энэ шатны салхийг өрсөлдсөн бөгөөд тоглолт ч мөн тун сонирхолтой боллоо. "Western FC" баг зургаан гоолыг оруулсан бөгөөд зургаан өөр тоглогч гоолын самбарт нэрээ гаргалаа. Харин "Хилчин" клүбээс нэгэн тамирчин онцгой байсан Д.Дамдиндорж. Түүний хувьд эхний үед эсрэг багийн хаалганд гурван гоолыг оруулж хеттрик хийсэн бол сүүлийн хагасд дабль хийж нийтдээ энэ тоглолтонд таван гоолыг оруулж чадал. Чухал тоглолтонд тэрээр өөрийгөө бүрэн харуулах энэхүү бололцоог мэдээж багийн ахлагч түшиг тулгуур болсон Б.Цогтбаатарын ач гавьяаг үгүйсгэх аргагүй юм. Хөлбөмбөг сонирхогчдын дунд Тоодоо нэрээрээ алдаршсан Цогтбаатар мөн тоглолтыг төгсгөлд тооны харьцаа 6-6 байхад хоёр гоолыг оруулж мөн багийн анд Д.Түмэнжаргал мөн хоёр гоолыг оруулсанаар 10-6 харьцаатай "Хилчин" багийн ялалтаар өндөрлөлөө.

1/4 шигшээн эрхээ авсан "Хилчин" клуб дараагийн шатанд Nomads болон Legend багуудын ялсантай өрсөлдөнө. Та бүхэн МХБХ-ны футзалын ордонд хүрэлцэн ирж үнэ төлбөргүйгээр Улсын аваргын тоглолтуудыг үзээрэй.

ЭХ СУРВАЛЖ: HTTP://THE-MFF.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна