200 автобус зээлээр авна

2015 оны 12 сарын 8

Улс, хот хоорондын нийтийн тээвэрт парк шинэчлэлийн хүрээнд 200 автобусыг оруулахаар болжээ. Парк шинэчлэлийг ойрын таван жилийн хугацаанд шат дараатайгаар хийх юм. Энэ хүрээнд эхний ажил нь хот болон улс хоорондын нийтийн тээврийн насжилт өндөртэй тээврийн хэрэгслийг халж, оронд нь БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр том болон дунд оврын 200 ширхэг автобусыг нийлүүлэхээр болжээ. Энэ талаар өнөөдөр Зам тээврийн сайд М.Зоригт хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчидтэй уулзах үеэрээ дурдсан юм.

Өнөөдрийн байдлаар улс болон хот хооронд 45 аж ахуйн нэгж нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байна. Эдгээр аж ахуйн нэгжид нийтдээ 780 том болон дунд, бага оврын автобус явдаг. Харин эдгээр тээврийн хэрэгсэл найман жилээс дээш насжилттай байдаг аж. Стандартад зааснаар нийтийн тээврийн насжилтыг дээд тал нь 12 жил гэдэг юм. Энэ жилийн хувьд хот хооронд нийтийн тээвэрт явдаг микро автобусыг насжилтаар нь бүрэн хасахаар болжээ. Харин нийт том оврын автобусны 5-6 хувийн насжилт дуусаж энэ онд хасагдах юм байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна