Жүдочид дэвээгээрээ гоёж байна

2015 оны 12 сарын 8

Олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн цуврал тэмцээнүүд саяхан БНХАУ-ын Чиндао, БНСУ-ын Чэжү, Японы Токио хотуудад дараалан болсон. Эдгээр цуврал тэмцээнүүдэд манай жүдочид амжилттай оролцсон билээ. Тэгвэл жүдочдын татамид дэвэх дэвээ олны анхаарлыг татаад эхэллээ. Өдгөө тив, дэлхийд хүчтэй өрсөлдөгч болсон манай жүдочид үндэсний бөхийн дэвээ, шаваагаа дэлхийд гайхуулж байна.

Бичлэгийг үзнэ үү.

“Хамтын хүч амжилт” уриатай Монголын жүдочид өдгөө дэлхийн шилдэг багуудын нэг болсныг энэ оны ДАШТ-ээр харуулсан билээ. Казахстаны Астанад болсон багийн ДАШТ-д эрэгтэй баг Куба (5-0), Гүржийг (3-2) хожиж, хагас шигшээд үлдсэн ч БНСУ-ын багийг дийлээгүй. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд тэмцээнийг зохион байгуулагч орны багийг хожсон билээ.

Ч.БОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна