Ил тодын хуулиар 5 их наядын хөрөнгө илрэх үү?

2015 оны 12 сарын 8

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэх хугацаа энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Сүүлийн долоо хоногийн байдлаар мэдүүлэх хөрөнгийн хэмжээ найман тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хууль үйлчлэх хугацааны сүүлийн хоногуудад иргэд хөрөнгөө мэдүүлэхээр холбогдох байгууллагуудад багагүй хандаж байгаа аж: Сангийн яам, ТЕГ-ын мэдээлж байгаагаар сүүлийн 21 хоногт хөрөнгөө мэдүүлэх иргэдийн тоо нэмэгдэж, хөрөнгө орлого ил болох үйл ажиллагаа нийт 5 их наяд төгрөгт хүрэх болов уу гэсэн тооцоотой байгаа юм байна.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна