“Хажууд минь байгаад баярлалаа”

2015 оны 12 сарын 8

 

Дэлхийн хүн амын 10 хувь орчим нь буюу 650 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байдаг гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан.

 

Энэ тоон дээр хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгэн дотны хүнээ харж хандахын тулд суралцаж, хөдөлмөрлөж, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцож чадахгүй байгаа гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдын тоог нэмбэл ойролцоогоор 2 сая  хүн хөгжлийн бэрхшээлээс үүдсэн асуудалтай амьдарч байна.

 

 

“Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэний танхимаас санаачилан хэрэгжүүлж буй “Таны төлөө таньд туслая-2” аяны хүрээнд  дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэстэй хамтран “Хажууд минь байгаад баярлалаа” хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

 

Хэлж ирдэггүй хийсч ирдэг зовлонг тэсвэр хажуужлаараа ялан дийлж, хайртай дотны хүмүүстээ бүхий л амьдралаа зориулж яваа асран халамжлагч нартаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд “Баярлалаа” гэдэг үгийг тэр болгон хэлээд байж чаддаггүй. Харин өнөөдөр тэд сэтгэлийнхээ гүнд байдаг тэр л нандин үгийг гэр бүлийнхэндээ хэлж нэгэн сайхан гэгээлэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ. 

 

 

 

 

 

Байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран халамжлагч нартаа хандаж хэлсэн чин сэтгэлийн мэндчилгээ, талархлын үгсийг нь дүрсжүүлэн асран халамжлагч нарт нь хүргэсэн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан дүүргийн хорооны удирдлага, ажилтан албан хаагчдад баярлаж байгаагаа мөн илэрхийлсэн юм.

 

Мөн хамтдаа авахуулсан дурсгалын зургийг асран халамжлагч нарт нь бэлэглэлээ.

 

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн ИТХ-ын удирдлагууд болон 23 хорооны 23 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүний 23 асран халамжлагч нар оролцлоо.