“Исламын улс” сард 80 сая ам.долларын орлого олдог

Хуучирсан мэдээ: 2015.12.08-нд нийтлэгдсэн

“Исламын улс” сард 80 сая ам.долларын орлого олдог

 

Ирак, Сирийн газар нутгийн нэлээд хэсгийг эзэлж, исламын халифатыг тунхагласан “Исламын улс” зэвсэгт бүлэглэл сард 80 сая ам.долларын орлого цуглуулж санхүүждэг болохыг “IHS” мэдээлжээ. Бусад террорист бүлэглэлүүдийг бодвол “Исламын улс” нефтийн олборлолт наймаа хийж, эзэмшил газраасаа татвар авах, хар тамхи, эм худалдаалах, хүн барьцаалах зэрэг олон эх үүсвэрээс санхүүждэг байна.

 

“Исламын улс” бүлэглэлийн орлогыг жилээр тооцвол ойролцоогоор Самоа улсын 2014 оны дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэж байгаа юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: TIME

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж