Хятад технологийн бүтээгдэхүүн нийлүүлэгч болов

2015 оны 12 сарын 8

Урд хөрш Хятад улс Японыг ардаа орхиж Ази тивийн тэргүүлэх өндөр технологийн бүтээгдэхүүн нийлүүлэгч болжээ. Азийн хөгжлийн банкны мэдээлснээр 2014 онд БНХАУ-ын өндөр технологийн бүтээгдэхүүний экспорт азийн нийт нийлүүлэлтийн 43.7 хувийг бүрдүүлсэн аж.

Азид өндөр технологийн экспортоор тэргүүлдэг Японы нийлүүлэлт 2000 онд 25 хувь байснаас 7.7 хувиар буурч, тэргүүлэх байр сууриа Хятадад алджээ.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна