“Miss World”: Ануг дэмжээрэй

2015 оны 12 сарын 8

Дэлхий ертөнц дээр хамгийн авьяаслаг, гоо үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулдаг “Дэлхийн мисс-2015” тэмцээн БНХАУ-ын Хайнан арал дахь Санъя хотод болж байна. Эх орноо төлөөлөн оролцож буй мисс Намширын Ану одоогоор явцын үнэлгээгээр 8-р байранд бичигдлээ. Дэлхийн миссийн тэмцээнд Vote (АНУ-г дэмжих www.lvka168.com/missworld/vote/mgl) хамгийн их цугуулсан оролцогч шууд шилдэг 25-д орох хэмжээний оноог авах юм. Одоогоор тэмцээнийг зохион байгуулагч орны мисс 1-р байранд бичигдэж байна. Сүүлийн үзүүлэлтээр Н.Ану топ 10-руу ороод ирлээ. 

Дэлхийн мисст оролцож буй мисс Н.Ану энэ жил 24 настай, ШУТИС-УТДС-ийг төгссөн. Усанд сэлэх, шүлэг бичих, аялах, уруулаараа зурах дуртай нэгэн.

“Miss Mongolia-2013” наадмын Тэргүүн миссээр тодорч Японы Окинаво хотноо болсон “Miss international-2013”-т оролцож, 13-р байрт орж байжээ. Мөн “World bikini model international 2014” тэмцээнд дэлхийн 48 орны бүсгүйчүүдтэй өрсөлдөн дэд байрт шалгарсан юм. Түүнийг уруулаараа зурдаг бүсгүй гэдгээр нь манайхан андахгүй бөгөөд мэргэжлийн уран бүтээлч биш ч гэсэн үзэсгэлэнгээ гаргаж, олсон орлогоо хүмүүнлэгийн үйлсэд зарцуулж байсан.

“Дэлхийн мисс-2015” тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 19-ний өдөр болох бөгөөд та Анугийн хуудаст www.lvka168.com/missworld/vote/mgl  зочилж, дэмжээрэй.

Ч.БОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна