Сайд М.Зоригт давхар дээлээ тайлах уу?

2015 оны 12 сарын 8

МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болбол УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт давхар дээлээ тайлах нь. Тэрээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Энхбаяр шадартай Засгийн газарт ажиллахгүй гэдгээ үүгээр илэрхийлье” гэж байр сууриа илэрхийлээд байна.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнөөдөр сэтгүүлчдэд “байцаагдах” үеэрээ “МАХН-ын зүгээс Н.Энхбаярыг Шадар сайдаар, Эрүүл мэнд, спортын сайдаар Ц.Оюунбаатар сайдыг томилуулах санал тавьж байгаа. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдрийн хуралдаанаараа эл асуудлыг хэлэлцсэн. Саналд нь хүндэтгэлтэй хандаж байгаа. Гэхдээ энэ бол Ерөнхий сайдын мэдэх хэрэг” гэсэн тайлбар хийсэн юм.

Үүгээр бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Г.Жамбалжавыг голсны учир шалтгаан ийн тайлагдаж, сайдын найраа эртээ явжээ гэж оношилж болохоор байгаа юм.

Гэхдээ Засгийн газрын тэргүүний хувьд Шадар сайдаар МАХН-ын даргыг сонголоо гэж бодоход Ардчилсан нам дотор том “зодоон” гарч болзошгүйг Зам тээврийн сайд М.Зоригт давхар дээлээ тайлна гэх мэдэгдлээр хийгээд амжлаа.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна