Чээж тооллогын олон улсын тэмцээнд амжилттай оролцжээ

2015 оны 12 сарын 8

Энэтхэгийн нийслэл Делид энэ сарын 5-6-ны өдрүүдэд болсон  чээж тоолол сампингийн олон улсын тэмцээнээс Монголын баг тамирчид нэг алт, таван мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ. Мөн Энхбатын Амаржаргал алтан цомын эзэн болсон байна.

Чээж тоолол сампингийн олон улсын тэмцээнд дэлхийн 60 гаруй орны 10000 хүүхэд оролцож, оюун ухаан, ой тогтоолт, ур чадвараараа өрсөлджээ.

Тус тэмцээнд Монголын хүүхэд, залуучуудын соробан сампингийн холбооны тэргүүн Т.Туяа ахлагчтай зургаан багш, 30 гаруй хүүхэд, 11 эцэг, эхийн хамтаар өргөн бүрэлдэхүүнтэй баг эх орноо төлөөлөн оролцжээ. Дели хотыг зорьсон сурагчид 6-14 насных бөгөөд нийслэл, орон нутгаас шалгаран энэхүү тэмцээнд оролцох эрхийг авсан байна.

Манай баг тамирчид ирэх баасан гаригт эх орондоо ирнэ.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна