Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх

2015 оны 12 сарын 8

2015 оны эхний 11 сарын байдлаар Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаанд оролцсон гадаад, дотоодын  иргэд, аж ахуйн нэгжийн арилжааны нийт үнийн дүн 490.5  тэрбум төгрөгт хүрсэн байна.
 
Үүнээс гадаадын хөрөнгө оруулагчдын арилжааны дүн өмнөх 2014 оноос 29.6%-иар өслөө.
 

Дотоодын хөрөнгө оруулагчдын арилжааны дүн өмнөх он буюу 2014 оноос 97%-иар өсөж 481.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. 
 
 
2015 оны 1-р сарын 1-нээс 2015 оны 11 сарын 30-ний хүртэлх хугацаанд нийт 17,868 үнэт цаасны арилжааны данс шинээр нээгдсэн нь өмнөх оны мөн үеэс 52.2%-иар өсжээ.
 
 
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна