"Цөмөөхэй" балет энэ сарын 12-ны өдөр нээлтээ хийнэ

2015 оны 12 сарын 8

"Цөмөөхэй" балет энэ сарын 12, 13, 19, 20, 26, 27-ны өдрүүдэд 17:00 цагт УДБЭТ-т тоглогдоно.

Зул сарын өмнөх үдэш. Ноён Сильберхаусынд Клара охин дүү Фрицийн хамт уригдсан зочдыг тэсэн ядан хүлээнэ. Энэ үеэр охины загалмайлсан эцэг, хүүхэлдэй урлаач Дроссельмайр Кларад самар хагалагч, модон хүүхэлдэй Цөмөөхэйг бэлэглэснээр үлгэр эхэлдэг. Александр Дюмагийн энэхүү үлгэрийг уншчихаад үргэлж тоглодог модон хүүхэлдэй нь амьтай юм шиг санагдаж, түүнтэй хамт үлгэрийн орноор аялахсан  гэсэн хүсэл хүн бүрт төрдөг. Тиймээ, шинэ жилийн үдшийг “Цөмөөхэй” балетгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тайзан дээрх сүрлэг том гацуур мод, будран хаялах цасан ширхэг, бяцхан багачуудын инээд баяслаас шинэ жилийн уур амьсгал, халуун дулаан мэдрэгддэг. Тэгвэл тус балет энэ сарын 12-27-ны хооронд гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн дэглэл­тээр тайзнаа амилахад бэлэн болжээ. Энэ бүтээл манай тайзнаа 1981 оноос эхлэн тавигдсан бөгөөд өнгөрсөн жил 180 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр анх удаа шинэчлэгдэн тоглосон юм. Харин энэ удаад “Монголын балетын хөгжил сан”, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран 220 хүүхдийн бүрэлдэхүүнтэй дахин тоглохоор бэлтгэлдээ орсон байна. Уран бүтээлчид тус балетаар дамжуулан хүүхэд бүрт урлагийн гоо зүй, эрүүл мэндийн боловсрол олгохыг зорьсон аж. Жил бүрийн тоглолт өөр, өөрийн онцлогтой. Өнгөрсөн жил баавгай тайзан дээр бүжиглэж, цас бударч байсан бол энэ удаад шинэ жилийн гацуурыг дуурийн театрын тайзанд тохируулан шинэчилж хурга хэмээх өхөөрдөм амьтнаар шинэ дүрээ нэмжээ. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад 300 гаруй хүүхэд оролцсон байна. Үүнээс 22 нь дүр бүтээж байгаа бол үлдсэн нь олны хэсэгт бүжиглэх аж. Цөмөөхэйтэй хамт үлгэрийн орноор аялах Клара охины дүрд таван авьяаслаг охиныг сонгосон байна.

“Цөмөөхэй” балетын тоглолт, сонгодог бүжиг

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Хэзээ: 2015 оны 12-р сарын 12, 13, 19, 20, 26, 27-ны өдрүүдэд 17:00 цагт 
Үргэлжлэх хугацаа: 1 цаг 30 минут
Зохион байгуулагч: “Монголын балетын хөгжил сан” , НЗДТГазар, УДБЭТ 
Уран бүтээлчид: УДБЭТ-ын уран бүтээлчид

Тасалбарын үнэ: Бельэтаж: 20000₮, 40000₮, Партер: 85000₮, Ложа: 90000₮
Хаанаас: Тасалбарыг  www.easyticket.mn сайтаар, 1900-1188 лавлах дугаарт залган үнэгүй хүргүүлээрэй.

ЭХ СУРВАЛЖ: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна