"Виртуозо" гала тоглолт лхагва гаригийн үдэш

2015 оны 12 сарын 8

Оны шилдэг мэргэжлийн уран бүтээлчдийн ВИРТУОЗО ГАЛА ТОГЛОЛТ лхагва гаригийн/12.08/ 19.00 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдоно. 

Дэлхийн алдартай болон Монголын хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлүүдийг нэгэн тайзнаа эгшиглүүлдэг  “Виртуозо” гала тоглолт ганцхан удаа та бүхний сонорыг мялаах гэж байна.

"Виртуозо" гала тоглолтод Ч.Мөнх-Эрдэнэ /нэрт ятгач/, Д.Шинэцог /морин хуурч/, С.Одгэрэл /төгөлдөр хуурч/, О.Чинбат /эвэр бүрээч/, Х.Санчир /хийлч/ нар оролцоно.

Ч.БОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна