Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан ажилтан авна

2015 оны 12 сарын 9

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан ажилтны сонгон шалгаруулалтыг зарлалаа. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 
 
1. Ажлын байранд тавигдах шаардлага:

 
1.1 Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Мэргэжил

Нийгмийн  ажилтан
Эрх зүйч

Мэргэшил

Харгалзахгүй

Туршлага

Мэргэжлээрээ 1 жил ажилласан байх.

Ур чадвар

  • Судалгааны арга зүй эзэмшсэн байх

  • Харилцааны өндөр ур чадвартай

  • Компьютерийн өргөн хэрэглээний программууд, техник хэрэгсэлийг бүрэн эзэмшиж чаддаг байх.

  • Багаар хамтарч ажиллах чадвартай байх.

  • Баримт бичиг, боловсруулах,

  • Манлайлан удирдах, зохион байгуулах ур чадвартай байх.

Бүртгэлийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарт “Сургалтын танхим”-д энэ сарын 21-ний өдрийн 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хийнэ. Төрийн албаны тухай хуулийн 16.2-т заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангаагүй, бичиг баримт дутуу иргэнийг бүртгэхгүй.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлж өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

  • Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1)

  • Боловсролын  диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хувь

  • Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/

  • Мэргэшсэн байдлыг их дээд сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд мэргэшил дээшлүүлэх урт буюу богино хугацааны сургалтад хамрагдсан гэрчилгээ,  диплоын  хуулбар 

  • Ажил байдлын тодорхойлолт

  • Цээж зураг 3х4-ийн хэмжээтэй 3 хувь

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны А/166 дугаар тушаалыг үндэслэн  уг албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг явуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 328715 утсаар авна уу.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна