Кандагарын онгоцны буудалд талибууд халджээ

2015 оны 12 сарын 9

 

Афганистаны Кандагар хотын нисэх онгоцны буудалд мягмар гаригт  /XII.8/ талибууд халдаж, цэргүүдтэй буудалцсан хэрэг гарчээ. Буудалцааны үеэр есөн хүн амь үрэгдсэн байна.

 

Талибаны цэргүүд нисэх буудлын гадна хаалгыг эвдэж дотогш нэвтрэхийг завдсан гэнэ. Нисэх буудлын цогцолборт НАТО болон Афганистаны армийн удирдлагын байр байршдаг аж.

 

Афганистанаас НАТО болон АНУ-ын ихэнх цэргийг гаргаснаас хойш зэвсэгт дайчдын идэвх нэмэгдсэн тухай албаныхан мэдээлжээ. Талибан бүлэглэл хамгийн сүүлд Афганистаны хойд хэсгийн Кундуз хотыг хяналтдаа авсан байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна