Леброн Жеймс Nike-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ

2015 оны 12 сарын 9

Кливлэнд Кавальерс багийн тоглогч Леброн Жеймс спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэгч Nike  компанитай бүх насаараа хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Одоогийн байдлаар  Леброн Жеймс энэ гэрээгээр чухам хэдий хирийн орлоготой ажиллах нь тодорхойгүй  байгаа боловч уг компанитай хамтран ажиллах ижил төрлийн гэрээ  байгуулсан Кевин Дюрантаас ахиу орлоготой байх нь тодорхой гэсэн мэдээллийг АНУ-ын хэвлэлийнхэн өгч байгаа юм байна. Дюрантын хувьд Найк компанитай байгуулсан зар сурталчилгаагаар жилдээ 30 сая ам долларын  орлоготой ажиллах гэрээг 10 жилийн хугацаатай буюу нийтдээ 300 сая ам долларын гэрээг байгуулсан юм.

Өдгөө 30 настай Леброн Жеймс Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд тоглож эхлэснээсээ хойш л Найк компанитай хамтран ажиллаж байгаа юм. 2003 онд тэрээр уг компанитай 7 жилийн гэрээ байгуулж, нийтдээ 90 сая ам долларын орлоготой ажилласан юм. НБА-гийн 2 удаагийн, Олимпийн сагсан бөмбөгийн 2 удаагийн аварга Леброн Жеймс энэ цаг үеийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн нэгт зүй ёсоор ордог юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна