Чөлөөт бөхийн шүүгчдийн сургалт болно

2015 оны 12 сарын 9

сСургалт энэ сарын 10-11-ний өдрүүдэд МУБИС-ийн Урлаг, беийн тамирын сургуулийн байранд болно.


Зорилго:

Шүүгчдийн залгамж халааг бэлтгэх, залуу шүүгчдийн дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх, тэмцээн шүүх ур чадварыг сайжруулах, шүүгчийн зэрэг ахиулах

Сургалт семинарт оролцогчид:

  • Бөхийн чөлөөт барилдааны шүүгч болох сонирхолтой биеийн тамирийн дээд сургуулиудын болон их, дээд сургуулийн оюутнууд хамрагдана.
  • Сургалт семинарт оролцогчид дэвтэр, үзэг, бэлтгэлийн хувцас, шүгэл, ханцуйвч, шүүгчийн зориулалтын хувцас, дэвжээний зориулалтын гуталтай байна.
  • Сургалтанд шинээр хамрагдагчид 3.000 төгрөгийн хураамж төлнө.
  • Сургалтын дараа МЧБХ-ноос шалгалт авч шүүгчийн зэрэг олгож ахиулна.

Сургалтын хугацаа, байр

Сургалт семинар МУБИС-ийн Урлаг, беийн тамирын сургуулийн байрны №104 тоот танхим, бөхийн бэлтгэлийн №108 тоот танхимд  2014 оны 12 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд явагдана. Сургалт өдөр бүр 15.30 цагаас эхэлж онолын хичээл, шүүгчийн байрлал буюу дадлагын хичээл явагдана.

Лавлах утас: Х.Чойжилжав, 93080505, Ц.Сэрээтэр 99163245

МЧБХ, МУБИС-ийн Урлаг, биеийн тамирын сургууль

ЭХ СУРВАЛЖ: http://wrestling.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна