“Мона Лиза”-гийн бас нэгэн нууц

2015 оны 12 сарын 9

Леонардо Да Винчийн алдарт “Мона Лиза” хөргийг шинжлэн судалсан судлаач нууцлагдмал хатагтайн цаана бас нэгэн эмэгтэйн дүрс байна гэж үзжээ.

Хамгийн алдартай, бас хамгийн их судлагдсан энэ хөргийн нууц бүрэн тайлагдаагүй бололтой. Хөргийг гэрлийн технологи ашиглан судалсан судлаач Мона Лизагаас гадна бас нэг эмэгтэйн дүрсийг олж харжээ. Мона Лизагийн цаадах дүрс өөр зүг рүү харсан, бас инээмсэглээгүй ажээ.

Алдарт зураач Леонарда Да Винчигийн Мона Лизаг Флоренцийн худалдаачны эхнэр Лиза гэж таамаглаж ирсэн ч хэн болох нь албан ёсоор тогтоогдоогүй. Харин зургийг шинжилсэн судлаач Паскал Котте нууцлагдсан дүрс бол Лизагийнх гэдэгт итгэлтэй байгаа юм байна.

Мона Лизагийн хөрөгтэй холбоотой судалгаа шинжилгээ, таамаг олон байдаг ч судлаач Паскал Коттегийн дэвшүүлсэн таамгийг хүмүүс хүлээж аваагүй байна. Түүнд хөргийг судлах зөвшөөрөл олгосон Луврийн музей энэ таамгийн талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй ажээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна