Төсвийн байнгын хорооны хуралдаан хойшлов

2015 оны 12 сарын 9

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ирээгүйгээс хойшиллоо.

Энэ өдрийн хуралдаанаар тус байнгын хороо Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт дөрвөн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийн хүрээнд Улаанбаатар хотоос 600 км-ээс дээш алслагдсан бүс нутагт бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн ААНОАТ-ыг хөнгөлөх асуудал тусгагдсан байгаа билээ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна