GRANDEXPO-2015 ёслолын ажиллагаа маргааш болно

2015 оны 12 сарын 9

Монголын бизнесийн топуудыг олон нийтийн санал асуулгаар шалгаруулдаг GRANDEXPO наадам үндэсний хэмжээний томоохон бизнес арга хэмжээний зэрэг зиндаанд хүрчээ. Бизнесийн салбар тус бүрт амжилтаараа манлайлж, шинэ брэнд үйлдвэрлэсэн, шилдэг технологи нэвтрүүлсэн, шинэ үйлчилгээ үзүүлсэн компаниудад ТОП, ГРАНПРИ, ГРАНД батламж гардуулах ёслолын ажиллагаа 2015.12.10-ны өдөр SS клубт болох аж. 2008 оноос үйл ажиллагаа явуулсан Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн нь бизнес эрхлэгчдэд ээлтэй олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг. Энэ жилийн тухайд уламжлал болсон бизнес фестивалиудаас гадна “Монгол хөтөч” төслийн хүрээнд хийгдэж буй Айл бүрт хэрэгтэй-Арван цуврал ном болох салбаруудын нэгдсэн хөтөч номуудыг эмхэтгэн хэвлүүлэх юм.

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс зохион байгуулдаг "GrandExpo-2015" санал асуулгын нэгдсэн дүн гарлаа. Энэ удаад бизнесийн 13 салбарт хамрагддаг аж ахуйн нэгжүүдийг хэрэглэгчдийн санал асуулгаар өрсөлдүүлсэн юм.

Шинэ брэнд, шинэ технологи, шинэ үйлчилгээг 2015 онд онцолно гэж зохион байгуулагч, экспертүүд мэдэгдэж байсан. Санал асуулгын дүнг эрхэм хэрэглэгч та бүхэнд танилцуулъя.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна